Manchester United багийн довтлогч Wayne Rooney Barcelona багийн одоогийн бүрэлдэхүүнийг бүх цаг үеийн шилдэг бүрэлдэхүүн хэмээн бодож буйгаа илэрхийллээ. Хэдийгээр энэ нь түүний бодол ч гэсэн энэ нь зарим нэг талаараа бусад хүмүүсийн санаатай адил байгаа болов уу. Manu Barcelona-тай аваргуудын лигт 2008 онд 2 удаа учраа тааран тоглож байсан бөгөөд уг тоглолтуудад Rooney оролцож байсан байна. 2008 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтын төлөө шалгарсан багуудын тулаанд Manu ялалт байгуулж Barcelona-г буулган авч аваргийн төлөө тоглох эрхээ олж авч байсан.
2008 оны аваргуудын лигээр Английн 2 баг болох Manchester United, Chelsea багууд эцсийн шатанд шалгаран аваргийн төлөө тоглолт хийсэн билээ. Уг тоглолтонд багууд 1:1 харьцаатай тэнцэж багууд торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах болсон. Харин Manu 1 торгуулийн цохилтыг амжилттай хийснээр аваргалж байсан байна.
Харин энэ жилийн аваргуудын лигийн хасагдах тоглолтууд ойртож байгаа билээ. Энэ талаар тэрээр “Barcelona бол бидний ялж чадах багуудын нэг. Хэрэв бид багаараа тун сайн тоглолтыг үзүүлж чадвал энэ хүчирхэг багийг бид буулган авч чадна.” Хэмээн өгүүлсэн байна.
“Barcelona бол тун гайхалтай баг тэдний тоглолт үргэлж шилдэг нь байдаг яг л Real Madrid,Manu шиг. Гэсэн ч бидэнд тэднийг ялах боломж байгаа. Хэрэв хүн бүхний мэддэг энэ хүчирхэг багийг бид буулган авч чадвал ялалт бидэнд улам ойртох болно.” Хэмээн нэмж өгүүлжээ.
Тэрээр мөн Nani, Anderson, Rafael нарт ихээхэн итгэл тавьж байгаа бөгөөд хэрэв тэд энэ улирал гайхалтай тоглолт үзүүлж чадвал тэдний баг ялалт байгуулах боломж нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Ferguson-ы толгойны өвчин бол багийн тамирчидын бэртэл гэмтэл байгаа нь гарцаагүй.

No comments:
Post a Comment