Wednesday, January 19, 2011

Маню Тоттенхэмтэй хуурай тэнцлээ....

Өнгөрсөн шөнө Premier League-ийн 23 тойргийн тоглолтууд болж өнгөрлөө.Энэ тойргийн хит нь мэдээж Тоттенхэм Манчестер юнайтед клубуудын тоглолт байсан юм.Тус тоглолт нь Тоттенхэмийн Вайт Харт Лэйн цэнгэлдэх хүрээлэнд явагджээ.


Райн Гиггз МанЮ-гийн өмсгөлтэй 600 дахь тоглолтоо энэ өдөр хийсэн. Дахин 6 тоглолтод оролцоход л тэрээр Бобби Чарльтоны дээд амжилттэй зэрэгцэнэ.Бразилийн залуу хамгаалагч Рафаел 74 дэх минутад 2 дахь шар хуудсаа хүртэн талбайгаас хөөгдсөн ч Чөтгөрүүд гоол алдалгүй хамгаалсаар  0 : 0-ээр тэнцэж чадсан байна.Рафаел улаан хуудас хүртэн талбайгаас гарахдаа камерийн дуран луу хараал хэлж байсан учраас ФА-гаас нилээд хэдэн тоглолтын торгууль хүлээх байх. 2010 оны 2 сараас хойш МанЮ-гаас премьер лигт улаан хуудас авсан тоглогч гараагүй байсан юм.

Харин өөрийн талбайдаа тэнцсэн Тоттэнхемчүүд 2001 оноос хойш Улаан Чөтгөрүүдийг хожиж чадсангүй хар цувралаа үргэлжлүүллээ. Гэвч тоглолтыг ерөнхийд нь дүгнэвэл Тоттэнхем илүү байсан гэж болно. Жигүүрийн тоглогчид болох Гарет Бейл, Аарон Ленноны хурдтай тоглолтт Улаан Чөтгөрүүдийн толгойг өвтгөж, хэд хэдэн аюултай довтолгоог жигүүрээс эхлүүлсэн. Харин МанЮ-гийн зүгээс залуу тоглогч Рафаел Да Сильва улаан хуудас авсныг эс тооцвол хангалттай сайн тоглосон. Гарет Бейлд хүнд дарамт учруулж, довтолгоонд идэвхитэй оролцож Хотспөрийн хэд хэдэн тоглогчийг хуурч гайхалтай сайн байсныг энд дурдъя.
Түүнчлэн төвийн хагас хамгаалагч Серби цэрэг Видич багийнхаа хамгаалалтын гол нуруу болж Петр Кроучийг хөдөлгөөгүй. Гэсэн хэдий ч аль аль баг нь гоол оруулж чадсангүй, супер ням гараг ийнхүү өндөрлөсөн юм.Тоттенхэм 2001 оноос хойш МанЮ-г ялж чадаагүй байгаа. Энэхүү хар цуврал үргэлжилж 24-т хүрлээ.
Улаан чөтгөрүүд 45 оноотой болж Сититэй тэнцлээ. Гэхдээ гоолын зөрүүгээр тэд илүү байгаа учраас хүснэгтийг тэргүүлж байна. Харин Тоттенхэм 5-р байранд хэвээр үлдлээ.

Тоттенхэм 0:0 Манчестер юнайтед

No comments:

Post a Comment