Saturday, January 22, 2011

Рио Фэрдинанд: Юнаитэд наймаа хийх шаардлагагүй


Дэлхийн хамгийн хүчирхэг лиг хэмээн нэрлэгддэг АнглийнПремьер лигт ганц ч хожигдолгүй тэргүүлж яваа цорын ганц баг бол яахын аргагүй Манчэстэр Юнаитэд билээ.
Тэдний энэхүү амжилтын нэгэн хэсэг хамгаалалтын ноён нуруу Рио Фэрдинанд багаа ямар нэгэн наймаа хийх хэрэггүй гэдгийг хэлээд хэдий Манчэстэр Сити наймааны зах зээлд маш их хэмжээний мөнгийг зарцуулж хүчээ зузаатгаж байгаа ч “Улаан Чөтгөр”-үүд одоог хүртэл хамгийн сайн бүрэлдэхүүнтэй баг хэвээр байна гэжээ.
Манчэстэрын дэрби Ситичүүд өвлийн наймааны цонхоор 27 сая фунтыг Эдин Джэког авахад зарцуулсан бөгөөд үүгээр ч зогсолгүй дараагийн наймааныхаа эрэлд гараад байгаа.
Гэвч энэ бүхэнд Рио ямар нэгэн байдлаар санаа зовохгүй байгаа бололтой:
-“Би хувцас солих өрөөнд багийнхаа бусад тоглогчдыг хараад тэднээр бахархдаг. Тоглогч гэлтгүй багийнхаа мэнэжэрээр ч гэсэн. Хэрвээ багт ямар нэгэн зүйл дутуу байвал дасгалжуулагч ямар ч шийдвэр гаргасан би түүнийг дэмжинэ. Гэвч бидний бүрэлдэхүүнд ямар ч өө алга. Бид лигтээ шилдэг нь байсаар байна”
-“Хагас хамгаалалтын шугаманд Каррик, Флэтчэр, Скоулс, Андэрсон, Гиггс, Парк, Нани, Валэнси, Харгривс. Энэ бүгд үнэхээр их авьяас. Хүмүүс эднийг хараад ямар ч өө алга. Харин аль 4-ийг нь сонгох вэ? Энэ л танай багийн асуудал хэмээн ярьдаг” хэмээн багийнхныгаа магтжээ.
Үнэхээр ч улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнд ямар нэгэн асуудал алга. Довтолгоо, хагас хамгаалалт, хамгаалалт, хаалгач гээд.
Дашрамд дурдахад тэд өнгөрсөн тойрогт Тоттэнхэмтэй 0:0-ээр тэнцэж дараалсан 26 тоглолтонд нэг ч хожигдол амсаагүй гэсэн амжилтыг үзүүлж байгаа бөгөөд түүхэн “29” хожигдоогүй амжилтаа энэхүү бүрэлдэхүүнээрээ эвдэж чадах болов уу?

No comments:

Post a Comment