Sunday, January 23, 2011

Димитер Бербатовын hat-trick of hat-tricks "2010/11"

Манчестер Юнайтед Олд Траффорд цэнгэлдэхдээ Бирмингэмийг 5 гоолоор илүүрхэн ялж премьер лигийн тэргүүллээ баталгаажууллаа.


Димитер Бербатов улирлын 3 дахь хет-трикээ хийж мэргэн буучдын жагсаалтыг 18 гоолтой тасархай тэргүүлж эхэлсэн бол Чөтгөрүүд ялагдаагүй цувралаа 22-т хүргэлээ. Тоглолтын шүгэл дуугараад 2 минут өнгөрч байхад эхний гоол орж түүнээс хойш МанЮ эргэж харалгүй давшсан.
Бербатовын 3 гоолоос гадна ирэх улиралд багтаа үлдэхээр шийдсэнээ зарласан Райн Гиггз, Нани нар тус бүр нэг гоол хийсэн юм. Улаан чөтгөрүүд 22 тойргийн тоглолтоос 48 оноотой премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байна. Ирэх бямба гаригт тэд Блекпультэй 16-р тойргийн нөхөн тоглолтоо хийх бөгөөд ялвал оноогоор улам тасрах боломжтой болох юм.
Энэ хоёр баг өнгөрсөн 12 сарын сүүлээр оноолт таарч тоглоход Ли Бойерын сүүлийн мөчид оруулсан гоолын ачаар Бирмингэм 1 : 1-ээр тэнцэж байсан. Харин энэ удаа МанЮ тэдэнд ямар ч боломж олгосонгүй.
Дөнгөж 2 дахь минутад Райн Гигззын баруун жигүүрээс хийсэн булангийн цохилтыг Жон О’Ши мөргөж дамжууллаа. Алдахын аргагүй энэ сайхан дамжуулалтыг Бербатов хаалга руу мөргөж гоол болгоход ямар ч асуудал үүссэнгүй. 11 сарын сүүлээс хойш гараанд гараагүй Жон О’Ши ийнхүү эргэж ирсэн даруйдаа гоолын дамжуулалт өглөө.
24 дэх минутад Майкл Кэррик бэртэл аван сэлгээнд сууж Даррон Гибсон талбайд орж ирлээ. Төлөвлөөгүй энэ сэлгээ МанЮ-гийн супер ялалтад нөлөө үзүүлж чадаагүй.
Бербатовын дараагын гоол 31 дэх минутад орлоо. Уэйн Рүүнигээс ирсэн дамжуулалтыг Болгар бөмбөгдөгч хүлээж аваад зүүн жигүүрээс Рожер Жонсон хөнгөхөн дарж хуураад гоолдлоо. Экс Улаан чөтгөр Бен Фостер энэ цохилтын эсрэг юу ч хийж чадсангүй. 2011 он гарснаас хойш гоол оруулж амжаагүй байсан Бербатовын гоолын цангаа үүгээр тайлагдсангүй.
Бирмингэмийн хамгаалагчидыг сандаргасан довтолгоог ээлж дараалан Рүүни, Гигззийн тусламжтайгаар зохион байгуулсаар байлаа. Уэйн Рүүни хэдийгээр энэ тоглолтод гоол орууаагүй ч гэсэн тун сайн тоглож байсныг дурьдах хэрэгтэй. Тэрээр эхний хагас өндөрлөхөөс өмнөхөн Райн Гиггзд гоолын дамжуулалт дахн өгсөн юм.
Рүүни- Берба-Рүүни-Гиггз гэсэн довтолгооын хувилбар явагдаж хаалганы өмнүүр ирсэн сайхан дамжуулалтыг Гиггз алдсангүй.

5 comments:

  1. good luck urgeljluuleed baigaarai

    ReplyDelete
  2. Berba ch sain bgaa shu, ene ercheeree manaih olon tson urgunuu, nemj helehed mash saihan blog boljee, chamd amjilt husye.

    ReplyDelete
  3. Glory glory glory united!!!

    ReplyDelete