Sunday, November 28, 2010

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД


Бүтэн нэр: Манчестер Юнайтед Хөлбөмбөгийн Баг, Manchester United Football Club
Хоч нэр: Улаан чөтгөрүүд
Байгуулагдсан: 1878 онд Ньютон Хийт L&YR Хөлбөмбөгийн Баг  (Newton Heath L&YR F.C.) нэртэйгээр
Цэнгэлдэх хүрээлэн: Олд Траффорд, (Багтаамж: 76,212)


Олд Траффорд - Мөрөөдлийн театр
Байрлал: Олд Траффорд, Их Манчестер, Англи
Барьж эхэлсэн: 1909
Нээгдсэн: 1910 оны хоёрдугаар сарын 19
Эзэмшигч: Манчестер Юнайтед
Оператор: Манчестер Юнайтед
Байгуулсан зардал: 90,000 Фунт стерлинг (1909)
Архитектур: Арчибальд Лейтч (1909)
Багтаамж: 75,957 суудалтай
Түрээслэгч: Манчестер Юнайтед (1910–)

Эзэн: Глейзерийн гэр бүлийнхэн
Дарга: Жоэл Глейзер, Аврам Глейзер
Менежер: Сэр Алекс Фергюсон
Лиг: Премьер лиг
2009–10: Премьер лиг, 2 – р байр

Түүх
Английн хойд нутгийн нийслэл Их Манчестерийн Стретфорд хотоос гаралтай хөлбөмбөгийн клуб юм. Юнайтед нь 1878 онд «Ньютон Хийт L&YR ФК» нэртэйгээр байгуулагдан 1892 онд Английн хөлбөмбөгийн лигийн байгуулагдахад хамрагдах болж, 1974-75 онуудын улирлыг эс тооцвол 1938 оноос хойш Английн хөлбөмбөгийн дээд дивизэд тасралтгүй тоглож байгаа. 1964-65 оны улирлаас хойшид зургаан улирлыг эс тооцвол тус багийн дундаж үзэгчдийн тоо Английн бусад багаас илүү байжээ. Английн Премьер Лигийг 1992 онд үүсгэн байгуулагчдын нэг, Аваргуудын лигт 1996-97 оны улирлаас тасралтгүй оролцож байгаа дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн баг билээ. Юнайтедийн гэр бол 1910 оноос түүхтэй «Олд Траффорд» бөгөөд Английн шигшээ багийн домогт «Уэмбли»-йн дараа орох 76 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн.
«Манчестер Юнайтед» нь 1968 онд Шотланд мэргэжилтэн Мэтт Басбигийн удирдлаган дор Европын цомд Португалийн Бенфика клубийг 4-1 харьцаагаар хожин английн түүхэнд анх удаагаа түрүүлсэн ба аваргын буухиагаа 1999 онд Бавари Мюнхен клубийг 2-1 харьцаагаар хожин үргэлжлүүлж, гурав дахь удаагаа 2008 онд түрүүлэхдээ нутаг нэгт Челсиг буулган авч байв. Юнайтед АХХ-ны цомд хамгийн олон буюу 11 удаа түрүүлжээ.
2010 оны дөрөвдүгээр сард «Форбес» сэтгүүлээс 1.835 тэрбум долларын хөрөнгөтэй Юнайтедийг энэ цаг үеийн дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн баг гэж нэрлэжээ.
Шотланд мэргэжилтэн Сэр Алекс Фергюсон 1986 оны арваннэгдүгээр сарын 6-нд Рон Аткинсонаас дасгалжуулагчийн албыг авснаас хойш өдгөөг хүртэл хашсаар байгаа билээ.

Түүхийн дэлгэрэнгүй:
Түүх үнэхээр агуу, бас бахархалтай.
Манчестер Юнайтед клубын үүслийг бүр 1878 онд нэрийг нь дуудахад хэцүү Ньютон Хит /Ланкашир ба Йоркширийн төмөр зам/ хэмээх клуб бий болсон өдрөөс эхэлсэн гэж үздэг. Английн болон дэлхийн хөлбөмбөгийн нэгэн хэсэг байхыг хүссэн Ланкашир, Йоркширын төмөр замын салбарын ажилчдын хооронд зохион байгууллагддаг тэмцээнээс бүх зүйл эхэлжээ.
Иймээс 1888 онд Хөлбөмбөгийн лиг анх зохион байгуулагдахад Ньютон Хит мэдээж Блэкберн Роверс, "Престон Норт Энд" зэрэг клубуудээс давуу байх үндэс бүрдээгүй байсан учир мэргэжлийн хөл бөмбөгийн ертөнцөд орох хаалга тэдний хувьд 1892 онд л нээгдсэн юм.
ХХ-р зууны эхэнд санхүүгийн асуудал тэднийг мэдээж хэрэг тойрсонгүй. Цахилгааны төлбөр хийх мөнгөгүйн улмаас удирдлагын зөвлөл лааны гэрэлд хуралдах нь тогтмол байлаа. Энэ байдал нь нутгийн нэгэн томоохон хувийн аж ахуйтан Джон Генри Дэйвис гэгчийн буянаар аврагдсан гэдэг. Домогт өгүүлснээр ч гэдэг юм уу... түүний алдагдсан нохойг олж өгсөн клубын Ньютон Хитийн захирал Гарри Стаффорд хэрхэн хэцүү байдалд байгааг мэдсэн гэнэ. Дэйвис мэдээж клубт хөрөнгө оруулалт хийснээр өөрийн гэсэн ямар нэгэн ашиг хүртэх зорилготой байх тодорхой. Түүний эхний шинэ санаачлагуудын нэг нь клубын нэрийг өөрчлөх явдал байсан юм. Хэд хэдэн хувилбараас сонголт хийсний дүнд монгол хэл дээр дуудвал Манчестерын Төв эсвэл Нэгдсэн Манчестер буюу англиар бол Манчестер Юнайтед гэсэн эцсийн бөгөөд одоог хүртэл нэрийдэж байгаа алдарт нэрийг хайрлажээ. Энэ шинэ нэрийг хайрласан огноог 1902 оны 4,5 –р сарын орчимд гэж үздэг.
Клубын түүхэнд бас нэг тод хүн бол 1903 оны 9 сард нарийн бичгээр томилогдсон Эрнест Магналл юм. Тэрээр клубын анхны дасгалжуулагч гэдгээрээ илүү алдартай юм. Түүний ачаар клуб Харри Могер, Чарли Сагар гэх мэт авъяасуудыг нээснээс гадна 1903-1904 оны 2-р дивизионы 3-р байрт шалгарч чадсан юм.
1905/06 оны сезон клубын эрт үеийн түүхийн хувьд тэмдэглэхүйц үйл явдал болсон нь Дик Дакфорт, Алекс Бэлл, ахлагч Чарли Робертсон нарын гайхамшигтай хагас хамгаалалтын ачаар Английн цомын хагас финалд хүрсэн болон үүнээс илүүтэйгээр 2-р дивизионы лидерийн байр сууринд очиж чадсан явдал байлаа.
Энэ сайхан үйл явдлын хүчинд Эрнст Магналл бүрэлдэхүүндээ Билли Мэрэдитыг заналт дайсан болох Манчестер Ситигээс урьж авчирав. Уэльсийн шидтэн хэмээх Билли Мэрэдит тухайн үед шуугиантай авилгын хэрэгт орооцолдсоноос Манчестер Сити 17 тоглогчоо зарахад хүргэсэний нэг байлаа. Эрнст Магналл гайхалтай холыг харсан үйлдэл хийсэн нь Сити тоглогчын үнийг зарлахаас өмнө амжиж Билли Мэрэдитийн гарын үсгийг клубын гэрээнд зуруулж чадсан явдал байлаа.
*Билли Мэрэдит анхныхаа медалийг 10 настайдаа хүүхдийн багийн бүрэлдхүүнд байхдаа авч байжээ. Харин мэргэжлийн түвшиний сүүлчийн тоглолтоо бараг 50 хүрсэн хойноо Английн цомын хагас финалд хйисэн байна. 25 жилийн турш /Дэлхийн 2-р дайны 5-н жилийг хасаж тооцвол/ Үндэсний шигшээ багт 48 тоглолт хийснээс 11 гоол хийсэн байна. Клубын түвшинд 1000 гаруй тоглолт хийсэн бөгөөд 1 тоглолтын үгсэл, хуйвалдаанд оролцсон хэмээн шийтгүүлснээс 1 бүтэн улирал тоглох эрхээ хасуулсан юм.
Энэ тоглогчыг урьсан нь клубын хувьд томоохон амжилтуудыг дагуулжээ. 1907/08 сезонд Билли Мэрэдит, Сэнди Төрнбалл нарын гайхамшигтай хослон тоглолт гоолуудыг дагуулж МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД анх удаа лигд аваргалсан юм. Энэ эрчиндээ тэр жилдээ Английн цомын эзэн Куйнс парк Рейнжерсыг 4-0 –ын харьцаатай бут ниргэж Супер цомын эзэн болов. 1909 онд Бристол Ситиг 1-0 харьцаагаар хожиж Английн цомыг хүртэн бас нэгэн хэргэмээр алдарын хуудсаа чимсэн явдал болжээ.
Түүхийн энэ л үед МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД амжилтуудынхаа хүчинд шинэ стадион барих боломжийн эхлэлийг тавьсан юм.

1910-1919 онууд.
1909/10 улирлаас Английн хөлбөмбөгийн ертөнцийн хэлц үгэнд “Олд Траффорд” хэмээх бүхний танил нэр шинээр нэмэгдлээ. Стадионыг барьсан газар нь клубын аврагч Жон Генри Дэвисын эзэмшдэг Манчестер Брюэри Компанид харъяалагддаг бөгөөд МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-д хөлсөөр өгчээ. Барилгын ажилд Жон Генри Дэвис хувийн хөрөнгөө оруулсан бөгөөд угсралт нь архитекторч Арчибльда Лэйтчийн удирдлаган дор баригдсан юм. Харин клуб Бэнк Стрит дэх хуучин оромжоо орхиж шинэхэн стадионруугаа 1910 онд нүүж очжээ.
“Олд Траффорд” –д анхны тоглолт 1910 оны 2-р сарын 19-нд Ливерпүүлийн эсрэг тоглолтод 3-4 –ын харьцаатай хожигдсон нь 80 мянган хүний багтаамжтай стадион битүү байсан нь учир амжилттай гэж үзэж болно. Энэ тоглолтоос 2 хоногийн өмнө хуучин модон стадион нь хүчтэй шуурганаар зүгээр л нураад уначихсан гэдэг.
“Олд Траффорд” дахь анхны бүтэн улирал 19910/11- д 2 дахь удаагаа лигийн аварга болсон нь таатай нөхцлийг нээж байлаа. Аваргалах тоглолтод Сандарлэндийн хар муурнуудыг эсрэг гэртээ 5-1 –ээр хожсон бөгөөд Гарольд Гальс 2 гоолоор шилдэг нь байсан юм.
Гальс ганцаараа тэр улирлын баатар байсангүй. Түүнээс гадна Бөмбөгдөгч хочтой Эноч Вест 19 гоолоор улирлын тоглогч болсон юм. Мөн тэр улиралд МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД Свиндон Туауныг 8-4-өөр хожиж Супер цомын эзэн болжээ. Энэ тоглолтод мөнөөх Галь хет-трик хийж ялгарчээ.
Эдгээр ялалтуудын дараагаар 1911/12 улиралд 13-р байранд лигийг дуусгасан нь Эрнест Магналлыг ширүүнээр шүүмжилж, улмаар клубыг орхихоос өөр аргагүйд хүргэсэн байна. Магналл яваад хаачсан гээч? ...Яг зөв. Заналт дайсан, мөнхийн өрсөлдөгч Ситирүү...
Лигийн ерөнхийлөгч Жэймс Жон Бентли Магналлын амжилтыг давтах оролдлогыг хийв. Түүний удирдлаганд улаан чөтгөрүүд 1912/13 улиралд 4-р байр хүртэл өгсжээ.
1913/14 улирал нь Чарли Робертс Олдхэмрүү, Алекс Бэлл Блэкбернлүү шилжсэн явдал байсан юм. Тэр жилдээ Вест Английн шилдэг мэргэн буудагч болсон ч МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 14-р байранд улирлыг дуусгав.
1914/15 оны улирал нь клубын удирлагуудын сэлгээнүүдийг хийсэнээрээ тэмдэглэгддэг, 1914 оны 12-р сард анх удаа захирал ба ерөнхий дасгалжуулагчын үүргүүдийг салгав. Захирлаар Жэймс Бентли, дасгалжуулагчаар Жон Робсон томилогдов.
Робсоны баг өмнөх гялалзсан жилүүдийн бараг сүүдэр мэт, хуучин тоглогч нараас Жорж Стэйси, Билли Мередит, Сэнди Тернбалл, Жорж Уолл нар л үлдссэн байв. Тэр жил арай гэж ганцхан онооны зөрүүгээр дээд лигээс хасагдахаас авардан үлдсэн сонин биш юм. Энэ нь 5 дугаар байранд Магналлаар удирдуулсан Манчестер Сититэй харьцуулхад гутамшигтай нөхцөл байдал юм.
Тэргүүлэх байр сууринд очих МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-ын төлөвлөгөө нь дэлхийн 1-р дайн эхэлсэнээр Лигийн үйл ажиллагаа зогсож талаар болов. Хөлбөмбөг гудамжны түвшинд хаягдав. Харин клубуудэд зөвхөн орон нутгийн хүрээнд тоглох боломж л үлджээ.
4-н улирлын турш МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД Ланкаширын тойрогт тоглосон боловч энэ бүхэн нь нэг л эргэлзээтэй байдлыг төрүүлж байлаа. Эноч Вест, Сэнди Тернбалл зэрэг тоглогчид клубээ орхин британийн армид явжээ.
Сэнди Тернбалл 1917 онд Францад эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн юм. 1919/20 оны улиралд Хөлбөмбөгийн лигт буцан ирэхэд МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-д өнгөрсөн түүхийн баатруудаас нэг нь ч үлдээгүй байлаа.

1920-1929 онууд.
Ингээд 1919 оны 8-р сарын 30-нд Лигтээ эргэн ирэв. Буцаж ирсэн анхныхаа тоглолтыг Улаанууд эрс шинэ бүрэлдэхүүнтэйгээр Дэрби Каунтигийн эсрэг хийжээ. Үндсэндээ 1915 оны бүрэлдэхүүнээс 2 тоглогч л үлдсэн байна.
Карьер нь төгсгөлрүүгээ явж байгаа ч Билли Мередит Олд Траффордод байлаа. Тэр 1919/20 оны улиралд 19 удаа талбайд гарсан байна. Харин МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 12-р байранд улирлыг дуусгасан юм.
Клубт шинэ од төрсөөр байлаа. Тэдний нэг нь Жо Спенси. Улиралд 14 гоол хийж МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-дээ шилдэг нь байсан боловч 1920/2 оны улиралд 13-р байранд өндөрлөж багын амжилтанд нөлөөлж чадсангүй.
Жо Робсон дасгалжуулагчын ажлыг орхиж түүний оронд Жон Чэпмэн ирснээр захирал ба дасгалжуулагчын албан тушаалыг нэгтгэн авав. Энэ л Эрнест Магналл Ситигийнхнийг дахин дахин амжилтын өндөрлөгт хүргэсээр байсан ба тэднийхэн Мэйн Роудэд шинэ стадионруу ч нүүж амжсан байлаа.
Түүгээр барахгүй Магналл Билли Мередитыг өөртөө Мачестер ситирүү урвуулж чадав. Энэ нь мэдээж хэрэг МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-ын амжилтад муугаар нөлөөлж 1921/22 оны улирлын 42 тоглотод дөнгөж 8-д нь хожиж 1-р дивизионоос нисэв.
2-р дивизионд Чэпмэны баг од болсон тоглогчдоор хүрээгээ тэлсэнгүй. Дээд дивизионд буцаж очих 1922/23 оны улирлын эхний оролдлого, 1923/24 оны улирлын хоёр дахь оролдлогууд нь талаар болж 1924/25 онд улиралд 8 тоглолтод хожигдож Лестер Ситигийн араас 2-т бичигдэн арай гэж дээд лигт орж чадлаа. 1925/26-д МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 9-р байранд улирлыг дуусгав. Багийн үзүүлэлтийг сайжруулахын тулд Чэпиэн английн цом хүч сорьсон ч хагас шигшээд Ситид 0-3-ээр ялагдсан юм. Гэвч Ситигийн хувьд аз жаргал үргэлж байсангүй Шигшээ тоглолтод Болтонд хожигдож бас дээд лигээс нисэж орхив.
Гэвч МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-гийн фэнүүд тэдний азгүйтлийг харж баясах зав байсангүй. Учир нь 1926/27 оны улиралд Дээд лигийн удирдлагууд ба Жон Чэпмэн нарын хооронд үүссэн тэмцэл багт садаа болж байв. Эцэст нь Жон Чэпмэны үүрэгт ажлаас нь үл мэдэгдэх шалтгаанаар чөлөөлсөн байна. Харин клуб түүнийг орлох хүнийг хайж байх явцад хагас хамгаалагч Кларенс Хилдитч тоглогч, дасгалжуулагчийн үүргийг хүлээв.
Чэпмэны залгамжлагчаар Герберт Бамлетт гэгчийг томилов. Түүнийг МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-гийн фэнүүд 1909 онд Английн цомийн тэмцээний 4/1-т Бэрнлигийн эсрэг хийсэн тоглолтод хажуугийн шүүгч байснаар нь сайн мэднэ. Тэр үед цасан шамарга тавьсан хэцүү цаг агаарын нөхцөлд Улаанууд 0-1-ээр хожигдож байсан ба Бамлетт үхтлээ даарснаас болж шүглээ ч үлээж чадахгүй байдалд орсон юм. Чарли Робертс түүний ажлыг гүйцээсэн боловч уг тоглолтыг дахин тоглуулах шийдвэр гарсан билээ.
Дахин тоглолтод МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 3-2 харьцаатай хожиж Английн цомын ялалтын буухиагаа үргэлжлүүлсэн юм.
Харамсалтай нь Бамлетт дасгалжуулагчын хувиар олигтой амжиотад хүрсэнгүй. Баг 1-р дивизионы жагсаалтаас бага багаар унасаар 1926/27 оны улиралд 17-рт, 1927/28 оны улиралд 18-рт, 1928/29 оны улиралд 12-рт бичигдэж байв. Жо Спенси гоолыг үргэлжлүүлэн хийсээр байсанч тэр нь Юнайтедын тасралтгүй уналтыг зогсоож чадсангүй.

1930-1939 онууд.
20-иод онуудад эхэлсэн азгүйтлүүд 30-аад оны эхэнд хүртэл үргэлжлэв. 1930/31 оны улирлын тоглолтууд эхнээсээ бүтэлгүйтэж эхний тойргийн 12 тололт дараалан хожигдсон нь МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-гийн түүхэнд хамгийн амжилтгүй үзүүлэлт байлаа. Хадерсфилд таунд 0-6, Нью Каслд 4-7 гэх мэт... Дөнгөж 11-р сард л Бирмингемийг 2-0 –оор хожиж Герберт Бамлетт анхныхаа оноог авсан байна. 1930/31 оны улиралд 42 тоглолтоос 27- д хожигдож “Сайн уу! 2-р дивизион...” Герберт Бамлетт явж оронд нь Валтер Крикмер дасгалжуулагчаар ирсэн боловч 1931/32 оны улирлын эхний 2 тоглолтыг хожигдлоор эхлэв.
Улирлын нээлтын тоглолт дээр 3507 хүн л ирсэн нь Фэнүүдийн тэвчээрч барагдсаныг гэрчилж, улирлын турш сайжирахгүй байсаар 12 сар гэхэд тоглогчидод төлөх мөнгөчгүй болтлоо хоосорсон байлаа. Дампуурлын бодит аюул нүүрэлсний дээр клубын гол ивээгч Жон Генри Дэвис 1927 онд хорвоог орхисон нь бүр хэцүү нөхцлийг үүсгэж байсан юм.
Бүх зүйлс бүтэлгүйтэж, бантан болсон энэ л үед фэнүүдийн клубын удирдлагад тавьсан шинэ дасгалжуулагч, шинэ тоглогчид, өмчийг нэмэгдүүлэх гэсэн 3 үндсэн шударга шаардлагуудыг тавьж эхлэв. Захиргаа энэ шаардлагуудыг хүлээж авахгүй байсны дүнд фэнүүд Арсеналтай хийх тоглолтыг зүгээр л бусниулж орхив. Үргэлжлэл . . .

1905-1945 оны зураг

Тоглогчид:
Хаалгач: Эдвин ван дер Сар, Томаш Кушчак, Бен Эймос



Хамгаалагч: Гари Невилл (клубийн ахлагч), Патрис Эвра, Рио Фердинанд, Уэс Браун, Крис Смоллинг, Неманья Видич (багийн ахлагч), Фабио, Рафаэл, Жон О'Ши, Жонни Эванс, Жо Дажен, Ритчи Де Лаэт, Оливер Жилл





Хагас хамгаалагч: Оуэн Харгривз, Андерсон, Райан Гиггз, Пак Чи Сон, Майкл Каррик, Нани, Пол Скоулз, Даррен Флетчер, Антонио Валенсия, Даррон Гибсон, Роберт Бради, Магнус Эйкрем, Равель Моррисон





Довтлогчид:
Майкл Оуэн, Димитр Бербатов, Уэйн Рүүни, Чичарито, Габриэль Обертан, Федерико Мачеда, Бебе





«Манчестер Юнайтед»-ийн домогт тоглогч Райан Гиггз



Зээллэгээр явсан тоглогчид:
Дэнни Уэлбек (Сандерленд баг руу 2011 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл)
Ричи Де Лат (Шеффилд Уэнсдей баг руу 2010 оны аравдугаар сарын 25-ныг хүртэл)
Маме Бирам Диуф (Блэкберн Роверс баг руу 2011 оны зургаадугаар сарын 11-нийг хүртэл)
Том Клеверли (Уиган Атлетик баг руу 2011 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл)
Никки Аойси (Бари баг руу 2010 оны аравдугаар сарын 24-нийг хүртэл)
Оливер Гилл (Брэдфорд Сити баг руу 2010 оны аравдугаар сарын 25-ныг хүртэл)

Менежерүүд:
1878–1892 Unknown
1892–1900 A. H. Albut
1900–1903 James West
1903–1912 Ernest Mangnall
1912–1914 John Bentley
1914–1922 Jack Robson
1922–1926 John Chapman
1926–1927 Lal Hilditch
1927–1931 Herbert Bamlett
1931–1932 Walter Crickmer
1932–1937 Scott Duncan
1937–1945 Walter Crickmer
1945–1969 Matt Busby
1969–1970 Wilf McGuinness
1970–1971 Matt Busby
1971–1972 Frank O'Farrell
1972–1977 Tommy Docherty
1977–1981 Dave Sexton
1981–1986 Ron Atkinson
1986–хойш Alex Ferguson


Шагналууд:

Премьер лиг:
Premier League: 18 удаа түрүүлсэн
1907–08, 1910–11, 1951–52, 1955–56, 1956–57, 1964–65, 1966–67, 1992–93, 1993–94, 1995–96, 1996–97, 1998–99, 1999–2000, 2000–01, 2002–03, 2006–07, 2007–08, 2008–09

Цомын:
FA Cup: 11 удаа түрүүлсэн:
1908–09, 1947–48, 1962–63, 1976–77, 1982–83, 1984–85, 1989–90, 1993–94, 1995–96, 1998–99, 2003–04
League Cup:  4 удаа түрүүлсэн:
1991–92, 2005–06, 2008–09, 2009–10
FA Charity/Community Shield: 18 удаа түрүүлсэн:
1908, 1911, 1952, 1956, 1957, 1965*, 1967*, 1977*, 1983, 1990*, 1993, 1994, 1996, 1997, 2003, 2007, 2008, 2010 (* shared)

Европын:
European Cup/UEFA Champions League:  3 удаагийн аварга /1967–68, 1998–99, 2007–08/
UEFA Cup Winners' Cup: 1 удаагийн аварга /1990–91/
UEFA Super Cup: 1 удаагийн аварга /1991/

Дэлхийн хэмжээний:

Intercontinental Cup: 1 удаагийн аварга /1999/
FIFA Club World Cup: 1 удаагийн аварга /2008/




                                                                                                                                We are United.